Театрын урлагийн шилдэг бүтээл болон уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” олон улсын театрын наадамд “Pro” театрын бүтээл “Инээмтгий хүн” жүжиг нь зургаан номинацид өрсөлдөж байна.
Тодруулбал
- Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин төрөлд гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг Урсусын дүрээр,
- Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин төрөлд Соёлын тэргүүний ажилтан Т.Энэрэл Деягийн дүрээр,
- Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин төрөлд Соёлын тэргүүний ажилтан О.Итгэл нар тус тус нэр дэвшиж байна.
“Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан есдүгээр сарын 7-17-нд зохион байгуулах юм.
Тус наадамд ирсэн бүтээлүүдийг таван төрлөөр шалгаруулдаг хэдий ч энэ жил “Хөгжимт бүжгийн төрөл”-ийн шалгаруулалтад цөөн тооны бүтээл ирсэн учир дөрвөн төрөлд шалгаруулахаар болжээ.
One reply on ““Инээмтгий хүн” жүжиг “Гэгээн Муза-17” наадмын зургаан номинацид өрсөлдөнө DNN.mn”
Outstanding post, you have pointed out some superb points, I also think this s a very superb website.