Албаны хүмүүсийн хэлснээр бол Ява тэнгист сүйрсэн “Боинг 737” онгоцны хар хайрцагны байгаа газрыг олж тогтоожээ. “Хөлгийн дотор байдаг хоёр хар хайрцагны байрлалыг хоёуланг нь олж тогтоосон. Ойрын үед гаргаж авна гэж найдаж байна” гэж Индонезийн Тээврийн аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Суржанто Тьяжоно хэлсэн байна. Хар хайрцгийг гаргаж авах ажиллагааг өнөөдөр зохион байгуулах аж. Ослын газар өргөн бүрэлдэхүүнтэй эрэн хайх аврах баг ажиллаж онгоцны үлдэгдэл, хүмүүсийн цогцсыг гаргаж авах ажлыг гүйцэтгэж байна. Онгоцонд 50 зорчигч, хөлгийн багийн гишүүн 12, нийт 62 хүн сууж явсан бөгөөд бүгд амь үрэгдсэн юм.