Categories
мэдээ улс-төр

Ил тодын хууль хэрэгжих хугацааг сунгалаа

Энэ оны наймдугаар сард хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар Нуун дарагдуулсан хөрөнгийг ил болгон, бүртгэх зорилгоор “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хууль батлагдлагдсан. Хууль батлагдах үед УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Татвар төлөгчдөө татварын хяналт, шалгалтын дарамтаас нэг удаа чөлөөлж өгье гэхээр МАН-ын гишүүд энэ асуудалд хойрго хандаж байна” гэсэн. Түүний энэ үг интернэтийн орчинд багагүй шуугиан тариад авсан. Олон Улсын судалгааны байгууллагаас хийсэн судалгаанд “Манай улсын далд эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүний 35-40 хувьтай тэнцдэг” гэсэн дүн мэдээ бий.

Ямартай ч хувь хүн, хуулийн этгээдийн “Нуун дарагдуулсан хөрөнгийг ил болгох” зорилготой, нэг удаагийн үйлчлэлтэй хууль батлагдаж 2015 оны наймдугаар сарын 07-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 31 ны өдөр хүртэл хэрэгжих байсан юм. Үүнтэй холбогдож татварын хэлтэс, газруудад нуун дарагдуулсан хөрөнгөө ил болгон тайлагнах гэсэн аж ахуй нэгжүүдийн урт дараалал үүсээд байсан юм. Харин өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 өдөр болгон сунгасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *