Categories
мэдээ нийгэм

Ил тод, хариуцлагатай уул уурхай хэвлэлийн хурал хийв

УУХҮЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын 2018 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлийн статистик мэдээллийг танилцууллаа.

  1. УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ
  1. 1. Улсын төсөвт оруулсан татвар хураамж

2018 оны жилийн эцсийн байдлаар улсын төсөвт 2 их наяд 51.5 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

– Алт 80.0 тэрбум төгрөг,

– Нүүрс 910.6 тэрбум төгрөг,

– Цайр 76.9 тэрбум төгрөг,

– Зэс 871.9 тэрбум төгрөг,

– Төмөр 17.1 тэрбум төгрөг,

– Жонш 16.3 тэрбум төгрөг,

– Бусад 78.8 тэрбум төгрөг,

Улсын төсөвт орсон орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 456.3 тэрбум төгрөг буюу 28.6 хувиар өссөн.

  1. 2. Аж үйлдвэрийн салбар
  • Аж үйлдвэрийн салбарынгол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2018 оны 12 сарын байдлаар 50.0сая тн нүүрс, 1.3сая тн зэсийн баяжмал, 20.7тн алт, 5.5мян.тн молибдений баяжмал, 3.4сая тн төмрийн хүдрийн баяжмал, 80.7мян.тн хайлуур жоншны баяжмал, 87.9мян.тн цайрын баяжмал, 6.4сая баррель газрын тос, 14.2мян.тн катодын зэс тус тус үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 2.9 (6.2%)сая тн, алт 806.2 (4.1%)кг, хайлуур жоншны баяжмал 25.5 (46.2%)мян.тн, цайрын баяжмал 5.2 (6.2%)мян.тн-оор тус тус өссөн байна.

Харин зэсийн баяжмал 6.8 (0.5%) мян.тн, молибдены баяжмал 288.6 (5.0%) тн, төмрийн хүдрийн баяжмал 269.5 (7.3%)мян.тн, газрын тос 1.2 (16.2%) сая.бар, катодын зэс 515.1 (3.5%) тн-оор тус тус буурсан байна.

  • Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

2018 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 15.7их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.7 (21.0%)их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 11.2их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.8 (19.6%)их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.6 (63.1%)их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 198.3 (3.4%)тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн.Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 71.7%-ийг эзэлж байна.

  • Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

2018 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 18.3их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 3.1(20.7%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 12.7их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.1 (20.0%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 4.2их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 1.1 (35.8%) их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 5.5их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 929.4 (14.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүнээс гадаад зах зээлд нийт 12.6(68.7%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 10.5(57.5%)их наяд төгрөгийн борлуулалтыг тус тус хийсэн байна.

  1. 3. Гадаад худалдаа

2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 (22.3%)тэрбум ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1 тэрбум 136.7сая ам.доллараар эерэг гарсан байна.

  • Экспорт

Экспорт 7 тэрбум 11.8 сая ам.долларт хүрч,өнгөрсөн оны мөн үеэс 811.1 (1.1 дахин) сая ам.доллараар өссөн байна.

  • Импорт

Импорт 5 тэрбум 875.0 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1 тэрбум 539.6 (1.4 дахин) сая ам.доллараар өссөн байна.

2. ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ

2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 3085 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Тоо

Хувь

Гектар

Хувь

Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь

Нийт

3085

100%

8 810 668

100%

5.6%

Хайгуулын

1408

45,6%

7 ,191,844,

81,.6%

4.6%

Ашиглалтын

1677

54,4%

1 618 823

18.4%

1.0%

2018 оны 12 дугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:

  • Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-9
  • Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-11
  • Тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн-11
  • Тусгай зөвшөөрлийн талбай буцаасан-14
  • Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан-110
  • Цуцлагдсан дуусгавар болсон-653. ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
  • 3.1. Газрын тосны олборлолтын чиглэлээр: Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийт 6.4 сая баррель / 866.3 мянган тонн/ газрын тос олборлон, 6.18 сая баррель /840.4 мянган тонн/ газрын тос экспортолж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн ба төсвийн орлогын үүргийг 100% биелүүлсэн. Энэ оны 01 дүгээр сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд 434637 баррель буюу 58896 тонн газрын тос олборлож, 388771 баррель буюу 52836 тонн газрын тос экспортлоод байна.

3.2. Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:

2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:

 А-80 автобензин 97;

 Аи-92 автобензин 37;

 Дизелийн түлш 35;

 ТС-1 онгоцны түлш 17 хоногийн нөөцтэй байна.

2018 онд нийт 1,87 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосноос автобензин 494,7 мянган тонн, дизель түлш 953,9 мянган тонн, онгоцны түлш 65,8 мянган тонн, шингэрүүлсэн шатдаг хий 39,5 мянган тонн, бусад бүтээгдэхүүн 316,9 мянган тонныг тус тус импортолжээ.

2019 оны 01 дүгээр сард шатахууны хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа төрлөөс хамаарч 86-107 ам.доллараар буурсан. Тухайлбал, А-80 автобензины хилийн үнэ 86 ам.доллараар буурч 501 ам.доллар, Аи-92 автобензиний үнэ 86 ам.доллараар буурч 531 ам.доллар, дизель түлш 107 ам.доллараар буурч 599 ам.доллар болсон байна.

ОХУ-аас нийлүүлж буй шатахууны хилийн үнэ буурсантай холбоотойгоор 2019 оны 01 дүгээр сарын 16-наас шатахууны жижиглэнгийн үнэ улсын хэмжээнд А-80 автобензин 76-100 төгрөг, АИ-92 автобензин 89-100 төгрөг, Аи-95 автобензин 70-100 төгрөг, дизелийн түлш 80-100 төгрөгөөр тус бүр буураадбайна.

4. САЛБАРЫН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА

4.1.Салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хүрээнд:

  • Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх геологийн судалгааны ажлын төсөв, төлөвлөгөө Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны А/13 дугаар тушаалаар батлагдсан. Энэ онд үргэлжлэн хэрэгжих геологийн зураглал, ерөнхий эрлийн болон сэдэвчилсэн судалгааны 26 төслийг 20,521,949,500 төгрөгөөр, шинээр хэрэгжүүлэх геологийн зураглал, ерөнхий эрлийн болон сэдэвчилсэн судалгааны 17 төслийг 4,100,000,000 төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа буюу нийтдээ 24,621,949,500 төгрөгийг геологийн судалгааны ажилд зарцуулахаар шийдвэрлэсэн.
  • Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд геологийн салбарын түүхэн үйл явдал, ач холбогдлыг олон нийтэд танин мэдүүлж, сурталчлах, дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалт, зөвлөгөөн, ажил мэргэжлийн уралдаан, аялал, соёл, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах зэрэг ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/195 дугаар тушаалын дагуу Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр алт, жонш, шороонд орд, төмөр, газрын тос гэсэн 5 төрлийн ашигт малтмалын хайгуулын ажилд хэрэглэх аргачилсан зөвлөмжийн төслийг салбарын эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй хамтран боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллаж байна.

4.2. “Алт-2 үндэсний” хөтөлбөр

  • Алт олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж, олборлосон алтыг худалдан авах нөхцлөөр зээл олгох ажлыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөгжлийн банк, Монголбанктай хамтран алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийтдээ алтны 26 төсөлд 53.273 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн бөгөөд нэмж 43.821 тэрбум төгрөг олгох үлдэгдэлтэй байна.
  • Монголбанкнаас “Алт” аяныг санаачлан зарлан жил дараалан хамтран зохион байгуулсны үр дүнд хөтөлбөрийн үндсэн үзүүлэлтийн алт олборлолтын төлөвлөгөө биелж, 2018 оны жилийн эцсийн байдлаар Монголбанкинд тушаагдсан алтны хэмжээ 21.9 тн-д хүрсэн.

4.3. Гадаад хамтын ажиллагаа

  • Дэлхийн эдийн засгийн форумд оролцлоо

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 23-24-ний өдөр Швейцарын холбооны улсын Давос-Клостерс хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форумд оролцлоо. Тус форумд дэлхийн 100 гаруй улсын Засгийн газрын тэргүүн болон олон улсын тэргүүлэх 1000 гаруй компанийн удирдлагууд, нэрт эдийн засагчид, банк, санхүүгийн байгууллагын төлөөллүүд оролцов.

Энэ үеэр сайд Д.Сумъяабазар “Уул уурхай-металлын салбарын бодлого тодорхойлогчдын уулзалт”, “Эрчим хүч, хими, уул уурхай, металл үйлдвэрлэлийн хүлээн авалт”, “Бүс ба зам санаачлагыг урагшлуулах” зэрэг салбар хуралдаануудад оролцов.

Түүнчлэн салбарын сайд УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хангах хүрээнд холбогдох гадаадын банк, санхүүгийн байгууллагууд болон хөрөнгийн биржийн төлөөлөгчидтэй уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр талууд уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *