Өнөөдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 32 метр хүртэл ширүүснэ. Өнөөдөр ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Энэ сарын 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна, 27,29-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. 26, 27-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.