Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар бороо, нутгийн хойд хэсгээр нойтон цас орно DNN.mn

2022 оны 9 дүгээр сарын 12-ноос 9 дүгээр сарын 19-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар бороо, нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, 7 хоногийн сүүлчээр бүх нутгаар хүйтэрнэ.

Хур тунадас: 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, говь талын аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 13, 14-нд ихэнх нутгаар дулаан байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *