Categories
мэдээ соёл-урлаг

“Их татлага” хамтлаг алдарт “Сантори” танхимд тогложээ

Монголын үндэсний урлагийн “Их татлага” хамтлаг Япон улсын Токио хотын “Сантори” концертын танхимд энэ сарын 20-нд анхны бие даасан тоглолтоо толилуулжээ. “Сантори” танхим нь “Эгшиг дууны эрдэнийн хайрцаг” хэмээн хүндлэгддэг бөгөөд дэлхийн чансаа дээгүүр уран бүтээлчид багадаа хоёр жилийн өмнөөс захиалга өгч байж тоглодог байна.

“Их татлага” хамтлаг одоогоор Япон улсад уран бүтээлээ туурвиж буй юм. Тоглолтод Монголын нэрт хөгжмийн зохиолчдын болон язгуур урлаг, хөөмэйн бүтээлээс гадна хамтлагийн залуус шинээр туурвисан уран бүтээлээ тогложээ. Тухайлбал хамтлагийн ахлагч, морин хуурч А.Бат-Эрдэнийн зохиосон “Хөх бороо” морин хуурын хослол, ”Бодол” ятгын гоцлол, “Хавар” цуурын гоцлол зэрэг аялгууг Японы үзэгчдийн сонорт хүргэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *