Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан 7 дугаар сарын 24-ний өдөр “Хүйдолоо худагт” болох гэж байна. “Их хурд-6” уралдаанаас эхлэн азарга, их насны морьдын уралдаанаас гадна хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааныг санаачлан явуулж эхэлсэн.
Тэгвэл морьдын үүлдэрлэг байдал, нас харгалзахгүйгээр уралдуулж, Монголын хамгийн хурдан морь тодруулах уг уралдааныг энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болгон явуулах аж.
“Их хурд-7” болон Монголын хурдан хүлэг шалгаруулах уралдааны морьдыг маргааш буюу 7 дугаар сарын 23-нд Морин спорт, уяачдын холбоонд бүртгэж, дугаар олгоно.
Долдугаар сарын 24-ний 07.00 цагаас азарга мордох юм байна. Харин 11.30 цагийн үед их насны морьд уралдана.
“Их хурд-7” уралдааны үеэр ”Молор унага”, “Мөнгөн гүү” тодруулах ёслол, урлагийн тоглолт, бөхийн барилдаан, сурын харваа тус тус зохиогдоно.