Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох улсын байцаагч нар 2019 оны 07 дугаар сарын 20-21 ны өдөр “Их хурд-8” баяр наадмын арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар үнэр орж, муудсан нийт 33,2 кг буюу 292000 төгрөгний үнэ бүхий махыг илрүүлж, газар дээр нь устгуулан, шаардлага хангахгүй муудсан хоол хүнс хэрэглэх, хоол хүнснээс шалтгаалсан хордлогот халдвар гарахаас урьдчилан сэргийлж ажиллаа.
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэр гуанз болон вагончик, контейнерээр үйлчлүүлэхгүй байхыг МХЕГ-аас ард иргэдэд анхааруулж байна.