Categories
мэдээ нийгэм

Их хотын ойд зориулсан хямдрал 10-70 хувь болно

Нийслэлийн 376 жилийн ойг угтан “Их хотын хямдралтай худалдаа”-г Чингисийн талбайд зохион байгуулна. Энэ худалдаанд 100 гаруй аж ахуйн нэгж оролцох бөгөөд үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид, худалдаа, үйлчилгээний газрууд хамтран нийслэлийн иргэддээталархал илэрхийлж, шинэ бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ бэлэг барих юм. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаанд аж ахуйн нэгжүүд хямдралтай худалдаа гаргахаас гадна 5-10 нэрийн бараа бүтээгдэхүүндээ эрхийн бичгийн хонжвор гаргаж нийслэлийн өдрийн азтанг тодруулж, иргэдээ урамшуулах аж. Үзэсгэлэнд оролцож буй байгууллагууд 10-70 хувийн хямдралтц худалдаа хийх юм байна.

Мөн “НВЦ” компани 200-240 төгрөгөөр өндөг зарж, 8000-10000 өндгийг шарж 10000 иргэнийг хамруулсан амталгаат худалдаа зохион байгуулна. Бусад компаниуд ч өөрсдийн нэрийн бэлгээ бэлдэж, азтан тодруулах арга хэмжээнд оролцохоор мэдэгдээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *