Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсныг илрүүлжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Б.Эрдэнэжаргал, ахлах ахлагч Б.Баярхүү нар их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсан жолооч нарыг саатуулан, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлжээ.

Замын цагдаа нар “Рэнж ровер” маркийн автомашин тээшнийх хойд нь хэсэг доошоо дарагдсан нь байдалтай байсан тул зогсоон шалгасан аж. Гэтэл тус автомашинаас их хэмжээний буюу 64.5 кг мөнгөн ус илэрчээ. Тухайн машины жолооч Э нарын гурван хүнийг замын цагдаа нар саатуулсан байна. Химийн хорт болон аюултай бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсан иргэнийг илрүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн тэднийг Цагдаагийн ерөнхий газраас “Баярын бичиг”-ээр шагнасан байна. Түүнчлэн хууль бусаар мөнгөн ус тээвэрлэж явсан хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *