Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний хар тамхи илэрчээ

Тагнуулын байгууллагынхан Монгол Улсын хилээр хууль бусаар их хэмжээний хар тамхи, мансууруулах төрлийн бодис нэвтрүүлэх гэж байсан этгээдийг үйлдэл дээр нь барьж, саатуулжээ. Монгол Улсын иргэн И гэгч нь БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 50 грамм орчим хар тамхи, мансууруулах төрлийн бодис болох “Мөс” нэвтрүүлэх гэж байгаад ийнхүү саатуулагдсан аж. Түүнд эрүүгийн хуулийн 188.2 зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд энэ зүйл анги нь 5-10 жилийн хорих ялтай юм байна. Тэрээр одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 0461-р ангид саатуулагдаж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *