Дорноговь аймагт өчигдөр (2024.06.04) орсон их хэмжээний борооны улмаас Хамарын хийд рүү явах чиглэлийн зам хязгаарлагджээ.
Иймд аялагч, зорчигчдыг анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.
Мөн тус аймгийн Сайншанд сумын 3, 6, 7, 8 дугаар багт өчигдөр 18.50-19.30 цагт усархаг бороо орсны улмаас дөрвөн айлын байшин, дөрвөн айлын гэр усанд автсан байна. Үүнтэй холбоотойгоор Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дөрвөн айлын байшинд орсон найман тонн усыг соруулж, дөрвөн гэрийн усыг гадагшлуулж зургаан иргэнийг аюулгүй газарт хүргэж өгсөн байна.