Categories
мэдээ нийгэм

Их эеийг энэ сарын 19-нд хийхээр товложээ

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал бямба гаригт Монгол бөхийн өргөөнд болсон байна. Хуралд Цэцдийн зөвлөлийн 47 гишүүн оролцож, МҮБХ-ны ээлжит 5-р Их Эеийг есдүгээр сарын 19-ны өдөр хуралдуулахаар товлож баталлаа. Тус хурлаас ээлжит 5–р Их Эеийг зохион байгуулахад бэлдэх ажлын хэсгийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгон батлав. Ажлын хэсгийн ахлагчаар дархан аварга Х.Баянмөнх, гишүүдээр улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Б.Гантогтох, Д.Рагчаа, И.Доржсамбуу, улсын заан Ц.Магалжав, улсын начин С.Эрхэмбаяр, Д.Жанчивдорж, бөхийн зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Л.Ням, МҮБХ-ны менежер С.Гантөр нар ажиллах юм. Мөн МҮБХ-ны ээлжит 5-р Их Эед төлөөлөгч сонгох журмыг хэлэлцэн тодорхой өөрчлөлт оруулжээ. Үүнд: -21 аймаг тус бүрээс 8 төлөөлөгч (бүгд 168) -Налайх, Багануур дүүрэг тус бүрээс 3 төлөөлөгч (бүгд 6) -Монголын үндэсний бөхийн аварга цолтой 12 бөх шууд орно. -Жаяг дэгийн багаас засуул 5, бөхийн судлаач 2, гарын даа 3, тайлбарлагч 2, зүтгэлтэн 2 (бүгд 14 төлөөлөгч) Нийтдээ 200 төлөөлөгч оролцохоор тогтож, хуралд ирсэн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа. Мөн МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүдээс бөхчүүд, бөхийн хорхойтон, үзэгч түмэн, дэмжигчдэдээ хандан уриалга гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *