Мюнхен хотноо Их Долоогийн дээд хэмжээний уулзалтыг эсэргүцсэн цуглаан боллоо. Мюнхен хотын Цагдаагийн газраас мэдээлсэнээр түүнд 34 мянган оролцсон байна. Эсэргүүцлийн цуглаан “TTIP-г зогсоох, байгаль орчныг аврах, ядууралтай тэмцэх” гэсэн уриан дор болжээ. Мөн Их долоо дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ, Европын Холбоо хоёр худалдааны чөлөөт бүс байгуулах гэрээг байгуулах гэж байгааг жагсагчид эсэргүүцсэн байна.
Ю.Дэлгэр