Categories
гадаад мэдээ

“Их Долоо”-гийн уулзалт өнөөдөр эхэлнэ

“Их Долоо”-гийн уулзалт өнөөдөр /VI.07/ Германы Мюнхен дэх Эльмау
ордонд эхлэх гэж байна. Германы канцлер Ангела Меркель энэхүү уулзалтад
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Их
Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Италийн Ерөнхий сайд Маттео Рензи,
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Канадын Ерөнхий сайд Стивен Харпер,
Европын холбооны Ерөнхийлөгч Жан Клод Юнкер нарыг урьжээ.

Энэ удаагийн уулзалтын гол сэдэв эдийн засгийн өсөлт, уур амьсгалын өөрчлөлт болон аюулгүй байдлын бодлого байх гэнэ.

Дашрамд дуулгахад, ОХУ 1997 онд тус бүрэлдэхүүнд нэгдэж “Их Найм”
гэгдэж байсан ч Украины зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн өнгөрсөн оны
гуравдугаар сард Оросыг уг нийгэмлэгээс хассан юм. Харин энэ жил “Их
Долоо”-гийн уулзалт зохион байгуулахтай холбоотойгоор Германы Зүүний
намын гишүүд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг урих санал тавьсан боловч
Германы Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер татгалзсан хариу
өгчээ. Тэрээр Орос дахин “Их Долоо”-д нэгдэхийн тулд Украины эсрэг
баримталж буй бодлогоо өөрчлөх ёстой гэж үзэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *