Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан болон тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр анх удаа бакалавр, магистр, докторын шатлалд суралцаж байгаа иргэдэд оюутны хөгжлийн зээл олгодог.
Үүнд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг их, дээд сургуулиуд авч эхэлсэн байна.
Материалыг хэр хугацаанд хүлээн авах талаар Боловсролын Зээлийн Сангаас тодруулахад “Зээлийн материалыг их, дээд сургуулиуд авч эхэлсэн. Хэр хугацаанд үргэлжлүүлэн авах нь дотоод зохион байгуулалтынх нь асуудал. Бид аравдугаар сарын 1-ний дотор материалуудаа нэгтгэж ирүүлэх чиглэл өгсөн” гэлээ.
Оюутны хөгжлийн зээл авах хүсэлтэй иргэдэд тавигдах шаардлага
- Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш байх
- Өдрийн ангид суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
- Өдрийн ангид суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
- Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэгдсэн байх
- Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан элсэлтийн ерөнхий шалгалтад 500 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх
Бүрдүүлэх материал
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт
- Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх/
2020 онд Засгийн газрын тогтоол гарч, оюутны хөгжлийн зээлийг тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцагчдад олгохоор болсон. Тухайн онд 4,753 оюутанд 6.5 тэрбум төгрөгийн зээл олгож байжээ. Харин 2021 онд 11,603 оюутанд 9.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
МОНГОЛ УЛСАД ШААРДЛАГАТАЙ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ
№ |
Төрөлжсөн чиглэл |
№ |
Мэргэжлийн нэр |
Боловсролын түвшин |
||
Бакалавр |
Магистр |
Доктор |
||||
1. |
011 Боловсрол |
1. |
Багш, сургуулийн өмнөх насны боловсрол |
BSc |
||
2. |
Багш, бага ангийн боловсрол |
BSc |
||||
3. |
Багш, тусгай хэрэгцээт боловсрол |
BSc |
||||
2. |
021 Соёл, урлаг |
4. |
Уран сайхны гэрэлтүүлэг |
BSc |
MSc |
|
5. |
Дуу, чимээний технологи |
BSc |
MSc |
|||
6. |
Хөгжмийн театрын найруулга |
BSc |
MSc |
|||
7. |
Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506) |
BSc |
MSc |
|||
8. |
Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт |
BSc |
||||
3. |
051 Биологи ба холбогдох шинжлэх ухаан |
9. |
Биологи |
BSc |
MSc |
PhD |
4. |
052 Хүрээлэн буй орчин |
10. |
Хүрээлэн буй орчин судлал |
BSc |
MSc |
PhD |
5. |
061 Мэдээлэл, харилцаа холбооны технологи |
11. |
Утасгүй холбоо |
BEng |
MEng |
|
12. |
Өгөгдлийн ухаан |
BEng |
MEng |
|||
13. |
Системийн аюулгүй байдал |
BEng |
MEng |
|||
14. |
Хиймэл оюун ухаан |
BEng |
MEng |
|||
6. |
071 Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл |
15. |
Химийн инженерчлэл ба боловсруулалт |
BEng |
MEng |
|
16. |
Сэргээгдэх эрчим хүч |
BEng |
MEng |
PhD |
||
17. |
Байгаль орчныг хамгаалах технологи |
BEng |
MEng |
|||
18. |
Электроник |
BEng |
MEng |
PhD |
||
19. |
Механик инженер |
BEng |
MEng |
|||
7. |
072 Үйлдвэрлэл, боловсруулалт |
20. |
Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи |
BEng |
MEng |
PhD |
21. |
Хүнсний инженерчлэл |
BEng |
MEng |
PhD |
||
22. |
Шим тэжээл судлал |
BEng |
MEng |
PhD |
||
23. |
Газрын тосны инженер |
BEng |
MEng |
|||
24. |
Уул уурхайн ашиглалтын технологи |
BEng |
MEng |
|||
8. |
073 Архитектур ба барилга, угсралт |
25. |
Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи |
BEng |
MEng |
PhD |
26. |
Хаягдал боловсруулах технологи |
BEng |
MEng |
PhD |
||
9. |
078 Инженерчлэл салбар хооронд |
27. |
Биотехнологи |
BEng |
MSc |
PhD |
28. |
Био-инженерчлэл |
MSc |
PhD |
|||
29. |
Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл |
MSc |
PhD |
|||
10. |
081 Хөдөө аж ахуй |
30. |
Мал аж ахуй (зоотехник, мал зүйч) |
BSc |
||
31. |
Газар тариалангийн аж ахуй (агрономи) |
BSc |
||||
32. |
Хөрс судлал, агрохими |
BSc |
||||
11. |
082 Ойн аж ахуй |
33. |
Ойн инженер |
BSc |
||
12. |
084 Мал эмнэл зүй |
34. |
Мал эмнэл зүй |
BSc |
||
13. |
091 Эрүүл мэнд |
35. |
Сувилахуй |
BSc |
||
36. |
Био-анагаах ухаан |
BSc |
||||
37. |
Нийгмийн эрүүл мэнд |
BSc |
||||
Нийт |
35 |
25 |
12 |