Categories
гадаад мэдээ

Их британийн “SAVOIR BEDS” компани “TENGRI” брэндтэй хамтарч ажиллана

Английн “Savoir Beds” тансаг зэрэглэлийн ор үйлдвэрлэдэг компанитай Монгол сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн гаргадаг “Tengri” брэнд хамтран ажиллахаар болсон байна. “Savoir Beds” нь тухайн захиалагчид Шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд “Savoir No1 Khangai” гэж нэрлэхээр тогтжээ.Зургийг: Б.Жаргалмаа тусгайлсан “Bespoke” мөн гар аргаар хийдэг ор бүтээж байгаа бол хамтын ажиллагаа эхэлснээр Монголын хангайн бүсийн сарлагийн хөөвөр бүхий даавуу, утас ашиглах юм байна. Шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд “Savoir No1 Khangai” гэж нэрлэхээр тогтжээ. Орны матрасны нэг бүрхүүлд дөрвөн кг сарлагийн хөөвөр ашиглана гэсэн тооцоо гарчээ. Компаниудын онцолсноор ийнхүү тансаг зэрэглэлийн үйлдвэрлэлд цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн орж байгаагаас гадна Монголын орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд чухал ач холбогдолтой. “Tengri”брэнд түүхий эдээ 4500 малчин өрхөөс цуглуулж байгаа талаар мэдээллээ. Английн “Savoir Beds”-ийн орны тансаг зэрэглэлийн матрас хамгийн багадаа 8000 ам.доллар бөгөөд бүтэн ор захиалахад 55 мянган ам.доллар хүрдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *