Их Британийн парламентын компьютерийн сүлжээг хакердсан тухай мэдээллээ. “The Telegraph” сонинд бичсэнээр парламентын гишүүд электрон шуудан руугаа нэвтэрч чадахгүй байгаа гэнэ. Өнгөрсөн шөнө буюу бямбаас ням гаригт шилжих шөнө Лордын танхмын гишүүд аюулгүй албанаас энэ талаар анхааруулсан захидал хүлээн авсан байна. Парламентын компьютерийн сүлжээг хакердсан нь үнэн болохыг гишүүн Кристофер Леннард баталжээ.
Одоогийн байдлаар Лордын танхмын захиргаа нь Кибер аюулгүйн асуудлыг хариуцсан үндэсний төвтэй хамтран ажиллаж уг хэргийг шалгаж байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Их Британийн Засгийн газрын хэд хэдэн гишүүний электрон шуудангийн нууц үгийг хулгайлсан талаар “The Telegraph” мэдээлсэн билээ.
Ю.ДЭЛГЭР