Их Британийн хунтайжийнх дахин хүүхэдтэй болох гэж байгаа талаар албан ёсоор мэдээлжээ. Гүнж Кэйт Миддлтон жирэмсний хүнд хэлбэрийн хордлоготой байгаа хэмээн Их Британийн хатан хааны гэр бүлийнхэн мэдэгдсэн байна. Тэрбээр ирэх хавар нярайлах аж.
Хунтайж Уилльям “Эхнэрийн маань бие одоо сайжирч байгаа. Гэхдээ хэд хоног биднийг маш их сандаргасан. Удахгүй бүх зүйл хэвэндээ орох байх”‘ гэжээ. Кэйт Миддлтоныг дахин хөл хүнд болсон тухай цуу яриа хэдэн сарын өмнөөс гарч байсан юм. Энэ талаар хунтайж даваа гаригт албан ёсоор зарлалаа.