Categories
гадаад мэдээ

Их Британийн хатан хаан нөхрийн хамт коронавирусийн эсрэг вакцин тариулжээ

Их Британийн хатан хаан II Элизабет болон түүний нөхөр Эдибургийн гүн нар өчигдөр коронавирусийн эсрэг вакцин тариулжээ. Вакциныг хааны гэр бүлийн хувийн эмч хийсэн талаар Букинхэмийн ордноос мэдээлжээ.

Өдгөө 94 настай хатан хаан, 99 настай Филипп хунтайж нар Виндзор дахь эдлэндээ амьдарч байгаа бөгөөд цар тахал эхлэх үед л тэд бараа бологч нарын хамт тийш нүүсэн байна. Хатан хаанд вакцин хийсэн талаар олон нийтэд мэдээлэхийг тэрбээр өөрөө хүссэн гэнэ. Учир нь Их Британид олон нийтийг дархлаажуулах аян эхлэх үед нийгэмд хааны гэр бүл ямар учир шалтгаанаар вакцин хийлгэхгүй байгаад иргэд гайхжээ. Тиймээс нийгэмд цаашид эргэлзээ төрүүлэхгүйн тулд вакцин хийлгэсэн гэж үзэж байгаа юм.

Одоогоор тус улсад “Covid-19”-ийн эсрэг вакцины эхний тунг 1,5 сая иргэнд хийсэн бөгөөд эхний ээлжид өндөр настай болон эмнэлгийн ажилтнуудад тарьжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сараас аравдугаар сар хүртэл хатан хаан олон нийтийн өмнө ил гараагүй аж. Харин аравдугаар сарын 15-ны өдөр буюу долоон сарын дараа ач хүү, хунтайж Уиллиамтай хамт цэргийн Портон-Даун лабораторит очиж ажилтнуудтай нь уулзсан байна. Тухайн үед хатан хаан амны хаалт зүүгээгүй байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *