Их Британид ирэх даваа гаргаас цэргийн алба хаагчид орон даяарх агуулахуудад шатахуун хүргэж эхэлнэ гэж тус улсын Засгийн газар мэдэгдлээ.
Тодруулбал, шатахуун түгээх станцуудад үүсээд буй шатахууны хомсдолыг зохицуулахад 200 алба хаагч “түр хугацаагаар” хувь нэмрээ оруулна. Тэдгээр алба хаагчийн 100 нь жолооч байна.
Мөн шатахуун тээвэрлэгч тэрэгнүүдийг жолоодуулахаар гадаадын 300 жолоочийг ирэх гуравдугаар сарын эцэс хүртэл ажиллуулна гэдгийг холбогдох яамны сайд нар мэдэгджээ. Их Британид ачааны тэрэгний жолооч нарын хүрэлцээ багассаны улмаас шатахуун тээвэрлэлт тасалдсанаар энэ долоо хоногт шатахуун түгээх цэгүүдэд урт дараалан үүссэн юм.
Хэрэв шатахууны худалдан авалт ердийн хэмжээнд байвал нөөц хангалттай хүрэлцэнэ хэмээн үзэж буй сайд нарын мэдээлснээр, шатахуун түгээх цэгүүдэд нийлүүлж буй шатахууны хэмжээ худалдаалж буйгаас давж буй тул нөхцөл байдал сайжирч эхлээд байна. Гэвч улсын зарим хэсэгт нөхцөл байдал нэлээд хүндрээд байгааг хүлээн зөвшөөрчээ.
Баасан гарагт “RAC” ажиглалтын компани шатахууны нийлүүлэлт нэмэгдэж буй талаар мэдээлсэн ч зарим бүс нутагт нөөцийн асуудал тулгамдсан хэвээр байгааг мөн л анхааруулжээ. Жолооч нар өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууныг их хэмжээгээр нөөцөлсөн нь шатахуун түгээх жижиг станцуудад хамгийн ихээр нөлөөлсөн байна.