Categories
гадаад мэдээ

Их Британи Украинд очсон цэргүүдээ буцаж ирэхийг уриаллаа || DNN.mn

Оросын арми Украинд довтолсны улмаас Их Бритинийн цэргүүд Украиныг зорьсон. Тэгвэл Их Британийн эрх баригчид тэднийг эх орондоо нэн даруй буцаж ирэхийг уриалсан байна. Энэ талаар Их Британийн армийн хэвлэлийн төлөөлөгч “Си-Эн-Эн” /CNN/ агентлагт ярьжээ.

Төлөөлөгчийн хэлснээр, “Бидэнд ирсэн мэдээллээр тушаал дагаж мөрддөггүй цөөн хэдэн тооны цэргүүд зөвшөөрөлгүйгээр Украин руу хувийн хэргээр очсон байж болзошгүй” гэж мэдэгджээ.

Үүнтэй уялдуулан Их Британийн Батлан Хамгаалах Яам бүх цэргийн алба хаагчдыг дараагийн мэдэгдэл гарах хүртэл Украин руу зорчихыг хориглосон шийдвэр гаргасан байна. Тэднийг Украинд дураараа цэргийн ажиллагаанд оролцож байж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа юм байна.

Цэргийнхэнд тавьсан хориг нь өмнө нь цэргийн алба хааж байсан хүмүүст ч хамаатай гэдгийг тус яам онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *