Японы мэргэжлийн сумогийн энэ оны сүүлчийн башё болох Кюүшюү башёд ёкозүна Хакухо М.Даваажаргал сэкиваке Митакеумиг мордох мэхээр давлаа.
Ингэснээр тэрбээр Японы Эзэн хааны цомыг 43 дахиа гардах болзлоо хангаад байна. Кюүшюү башёгийн сүүлчийн өдөр түүний өрсөлдөгч нь Озэки Такакэйшёо байх гэнэ. Дашрамд дурдахад, М.Даваажаргал аварга Монгол Улсын иргэншлээс энэ оны тавдугаар сард гарч япон улсын иргэн болсон билээ. Тэрээр Японы иргэн болсноосоо хойш анхныхаа башёд түрүүлж байгаа нь энэ юм.