Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж сүүлийн өдрүүдэд хүчний бэлтгэлийг эрчимтэй хийж байгаа бөгөөд 12 дугаар сарын 31-нд Японы “ABEMA” интернэт телевизээр гарах “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлэгт оролцохоор ийнхүү зэхэж байна.
Харин олон жилийн дараа Их аварга, олны анхаарлыг татсан том сорилтод орохоор өөрийгөө бэлтгэж байна. Тэрбээр шинэ жилийн баяраар “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлгээр өөрийн шүтэн бишрэгч, хөгжөөн дэмжигчтэй уулзана.
Дашрамд сонирхуулахад, Асашёорюү Д.Дагвадорж 2017 дөрөвдүгээр сард Монголын холимог тулааны “Зэв” холбооны “Капитан” буюу ахмад болсон юм. Японы холимог тулааны “Rizin” холбоо энэ сарын сүүлээр Сайтама мужид тулаан зохион байгуулна. Уг тулаанд Монгол Улсын тулаанч Б.Азжавхлан, Японы мастер тамирчин Такая Хироюүкитэй халз тулалдана.