Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” худалдааны төвийн хашаанд чингэлэг шатжээ

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Нарантуул Олон Улсын худалдааны төвийн хашаанд Чингэлэг шатжээ. Уг хэрэг өнгөрсөн өдрийн 12 цагийн орчимд болсон бөгөөд хэргийн талаарх мэдээлэл Онцгой байдлын газарт 12:48 цагт бүртгэгджээ.

Онцгой байдлын газраас галын талаар хэлэхдээ “Бид 5.5 км зам туулан “Хүнс-Экспрес” ХХК-ийн чингэлэгт хүнсний бараа материал шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *