Categories
гадаад мэдээ

Йинглак Чинаватын хэргийг Дээд шүүхэд шилжүүлэв

Тайландын Үндэсний ассамблей баасан гаригт хуралдаж, Ерөнхий сайд асан Йинглак Чинаватад итгэл үзүүлэх эсэх талаар хэлэлцсэн байна. ТэдЙ.Чинаватыг таван жилийн хугацаанд улс төрд орохыг хориглосон шийдвэр гаргажээ. Парламентын 220 гишүүний 190нь түүнд итгэл үзүүлэхийг нь дэмжжээ. МөнТайландын Прокурорын газраас мэдэгдсэнээр тус улсын Авлигын эсрэг Үндэсний хороо Й.Чинаватын хэргийг Дээд шүүхэд шийдвэрлүүлэхээр хүлээлгэн өгсөн гэв. Хэрэв экс Ерөнхий сайдын буруутай нь тогтоогдвол 10 жил хорих ял авах юм байна.Тайландын прокурорын газраас Й.Чинаватыг2011-2014 оны хооронд будааны тариалангийн салбарт төрөөс хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд улсад 16.9 тэрбум ам.долларын хохирол учруулсан” хэмээн мэдээлэв. Мөн хатагтайг төрийн эргэлт хийхийг санаархсан гэж буруутгаж байна.

Өнгөрсөн оны эхээр Тайландын нийслэл Бангкокт Ерөнхий сайдаа огцрохыг шаардан сөрөг хүчин жагсаал зохион байгуулах болсон. Зургаан сар үргэлжилсэн жагсаалын үеэр долоон хүн амиа алдсан юм. Тус улсын шүүхээс эдгээр хүмүүсийнамиа алдсан хариуцлагыг Й.Чинават үүрэх ёстой гэж үзэж байгаа аж. Сануулахад,өнгөрсөн онытавдугаар сард төрийн эргэлт болж, Й.Чинават тэргүүтэй Тайландын Засгийн газрыг огцруулсан юм. Үүний адил Йинглакийн ууган ах Тайландын экс Ерөнхий сайд Таксин Чинаватыг мөн 2006онд төрийн эргэлтээр огцруулж байсан удаатай. Тэрээр өдгөө хилийн чанадад дүрвэн амьдарч буй. Тайландын шүүх түүнд эчнээгээр хоёр жил хорих ял оноогоод байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *