Categories
гадаад мэдээ

Йеменд халдлага гарч 30 гаруй хүн амиа алджээ

Йемений Эль-Бейда мужийн Рада хотноо цуврал халдлага болж, доод тал нь 30 хүн амиа алдсаны 20 нь хүүхэд байжээ. Алан хядагчид төмс ачсан хоёр машинд тэсрэх бөмбөг тавьсан байв. “Sky News Arabia” телевизийн мэдээлснээр эхний халдлага “Аль-Хоуси” хэмээх бүлгийн эзэмшил газарт болсон аж.

Йемений Дотоод хэргийн яамнаас халдлагын үеэр гурван хүүхэд амиа алдаж, 37 хүүхэд шархадсан, найман хүүхдийн биеийн байдал хүнд байна хэмээн онцолжээ. Хоёр дахь дэлбэрэлт “Аль-Хоуси” бүлгийн удирдагчдын нэг болох Абдулла Идрисийн гэрийн өмнө болсон байна. Энэ үеэр 10 хүн амиа алдав. А.Идрис нь Ерөнхийлөгч асан Али Абдалла Салехын тэргүүлж байсан Бүх нийтийн ардын конгресс гэгдэх намын гишүүн аж. Харин “Аль-Хоуси”бүлгийнхэн уг хэрэгт”Аль-Кайда”-гийн сунитуудыг буруутгаж байгаа юм.

Йеменд төрийн эрхийн төлөөх тэмцэл үргэлжилсээр байна. Өнгөрсөн есдүгээрсараас хойш тус бүлэг нь нийслэл Санаг болон тус улсындийлэнх нутагт хяналтаа тогтоожээ.Йемений Ерөнхийлөгч Абу Абдулла Салех 2011 онд огцорсноос хойш өнөөдрийг хүртэл тус улсынбайдалтогтворгүй байна. Тухайн үед босогчид Засгийн газраа огцорч, шинэчлэл явуулахыг шаардсан билээ. Мөн эсэргүүцлийн цуглаангарснаас хойш нэг жилийн дотор хоёр мянга орчим хүн амиа алдсан гэдэг. Үүнтэй холбогдуулан Йемений Ерөнхийлөгч Абу Абдулла Салех шүүхээр халдашгүй дархан эрхийг нь хамгаалах нөхцөлтэйгээр төрийн эрхээсээ татгалзсан юм. Харин 2012 оны хоёрдугаар сард ээлжит бус сонгууль болж, тус улсын дэд Ерөнхийлөгч Мансура Хади төрийн тэргүүн болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *