Categories
мэдээ спорт

Идэрчүүдийн УАШТ болж байна

Монголын волейболын холбооноос идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 2-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Алдар” спорт хорооны зааланд зохион байгуулж байна. Тус тэмцээнд Баруун, Зүүн, Хангайн, Төвийн, Нийслэлийн бүсүүдээс шалгарсан охид, хөвгүүдийн нийт 32 баг оролцож байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа энэ сарын 2-ны өдөр болсон бөгөөд МВХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Энхтүвшин, МВХ-ны УЗТэргүүлэгч С.Цолмон,

МВХ-ны УЗТэргүүлэгч С.Нэргүйбаатар, МУГД Говьсүмбэр аймгийн БТСГ-ийн дарга. Л.Цэдэнсодном нар оролцлоо.

Нээлтийн ажиллагааны үеэр Волейболын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг үнэлэн МВХ-ны “Хүндэт тэмдэг”-ээр Говь-Алтай аймгийн БТСГ-ийн дасгалжуулагч Х.Уранчимэг, Завхан аймгийн Их-Уул сумын биеийн тамирын багш Л.Мөнхбат, Улсын шүүгч Д.Хүрэлноров нарт гардуулан өглөө.

Тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд баасан гаригаас эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *