Categories
мэдээ нийгэм

“ICT-Expo-2018” маргааш эхэлнэ

Уламжлалт “ICT-Expo-2018” 12 дахь удаагийн үзэсгэлэн маргааш буюу есдүгээр сарын 30-нд Мишээл экспо төвд нээгдэх бөгөөд гурван өдрийн турш үргэлжлэх уг үзэсгэлэнг Харилцаа холбоо, мэдээллийн технологи /ХХМТ/-ийн газраас “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор зохион байгуулна.

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон түмэнд нээлттэй танилцуулна. Мөн үзэсгэлэнгийн үеэр мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн талаар тодорхой сэдвийн хүрээнд форум зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал, “Digital finance” буюу цахим санхүү /10-р сарын 01/, “Digital Content” цахим контент /10-р сарын 01/, “Digital future” цахим ирээдүй /10-р сарын 02/ Дижитал хэрэглэгч- Эрүүл мэнд /10-р сарын 02/ гэсэн сэдвүүдээр болно. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр МУБИС-иас “Мишээл экспо” төвийн чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *