Categories
гадаад мэдээ

“I phone 6s” гар утас худалдаанд гарчээ

БНСУ-д өнгөрсөн баасан гаригаас “I phone 6s” гар утсыг худалдаж эхэлсэн
байна. Өнөөдрийн байдлаар эрэлт ихтэй байгаа тус утсыг гар утасны гурван
компани худалдаж буй юм байна. Тус компаниудын зүгээс утас худалдаж
авсан анхны хэрэглэгчдэд ихээхэн хэмжээний урамшуулал болон бэлэг өгнө
гэж амалжээ. Тиймээс сүүлийн өдрүүдэд тэдгээр компаниудын төв салбар
дээр олон тооны иргэн дугаарлан зогсох болсон байна. Гар утасны КТ
компанийн анхны хэрэглэгч болж “I Phone 6S” худалдаж авсан гэр бүлийг
нэг жилийн турш интернэт үнэгүй хэрэглэх эрхээр шагнажээ. Харин LG
компани энэхүү утасны анхны хэрэглэгчдээ нэг сая 700 мянган воны бэлэг гардуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *