Өнгөрсөн тавдугаар сард Тайландад цэргийн эргэлт болж Ерөнхий сайд Йинглак Чинават огцорсон. Харин энэ долоо хоногийн эхээр тус улсын цэргийн хунт хуралдаж Гүйцэтгэх засаглалын тэргүүн асны хилийн чанад руу явах хүсэлтийг нь авч хэлэлцсэн байна. Төрийн эргэлт хийснээс хойш улс төрд хөндлөнгөөс оролцоогүй хэмээн үзэж түүнд хилийн дээс алхах зөвшөөрөл олгожээ. Тиймээс хатагтай Йинглак ирэх долоо хоногт Францын нийслэл Парисыг зорих боломжтой болж байгаа аж. Түүний төрсөн ах Таксин Чинават мөн Ерөнхий сайдаар ажиллаж байгаад 2006 онд төрийн эргэлтээр огцорсон билээ. Эх оронд нь эчнээ ял оноосон ч тэрээр өдгөө гадаадад амьдарсаар байгаа. Харин хатагтай Й.Чинаватын хувьд тэрээр Парис хотноо ахынхаа төрсөн өдрийн арга хэмжээнд оролцох хүсэлт гаргасан байжээ. Тиймээс тэрбээр 20 хоногийн хугацаатай ийнхүү тус улсыг зорих юм.
Тайландын сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд асан Йинглак Чинават тэргүүтэй Засгийн газрыг огцрохыг шаардан долоон сар тэмцсэн. Цагдаа болон жагсагчдын хооронд нэг бус удаа мөргөлдөөн болж 28 хүн амиа алдсан. Тайландын босогчид хатагтайг эрх мэдлээ урвуулан ашиглаж, Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан хэмээн буруутгаж байна. Тиймээс цэргийнхэн төрийн эргэлт хийж Ерөнхий сайдаа огцруулсан юм. Тэд ирэх оны аравдугаар сар хүртэл бүх нийтийн сонгууль явуулахгүй гэдгээ ч мэдэгдсэн билээ.
One reply on “Й.Чинават Парисыг зорино”
Dogs are omnivores and getting a portion of their nutrition from grain is just fine [url=https://fastpriligy.top/]best site to buy priligy[/url]