“Hyundai Motor” Вьетнамын “Тан Кон” группийн хамтарсан шинэ үйлдвэр Вьетнамын умард бүсийн Нинь Бинь мужид нээлтээ хийв. Шинэ үйлдвэр нь жилд 100,000 автомашин гаргах хүчин чадалтай бөгөөд Вьетнамын дотоод зах зээлээс гадна ойр орчмын улсуудад нийлүүлэгдэх ажээ.
Дундаж давхаргынхны амьдрал сайжрахын хэрээр Вьетнам улсын автомашины зах зээл эрчимтэй өсөж байгаа юм байна. Өнгөрсөн онд тус улсад нийт 304,000 орчим шинэ автомашин борлуулагдсан нь өмнөх оныхоос 2.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Гэхдээ энэ нь Вьетнамын Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбооны гишүүн байгууллагуудын борлуулсан дүн бөгөөд гишүүн бус “Hyundai” компанийн тоог нэмбэл 400,000 хүрэх юм байна.
Г.Амарсанаа