“Хү” хамтлаг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд АНУ-ын Хойд Каролина мужид болох “Epicenter” фестивальд оролцохоор болжээ.
Уг фестиваль нь метал хөгжмийн алдартнуудын цуглардаг томоохон арга хэмжээ бөгөөд 1981 онд байгуулагдсан хүнд метал хөгжмийн томоохон төлөөлөгч, домогт “Металлика” хамтлаг голнүүр царай нь юм.
Гурван өдөр үргэлжлэх “Epicenter” фестивальд метал рок урсгалаар уран бүтээл туурвидаг 65 уран бүтээлч оролцох юм байна. Тус фестивалийн энгийн тасалбар 179.50 ам.доллар бол VIP тасалбар 499.50 ам.долларын үнэтэй аж.