Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 6-ны хооронд нийт 1,170.6 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа.
Үүнээс 814.6 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.
Нийт 19 төсөлд олгосон зээл хаагдсанаас 14 зээл бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр, 4 зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө, нэг зээл үнэт цаасаар төлөгдсөн.
Хөгжлийн банк нь 2023 оны гуравдугаар сарын 6-ны байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.6 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 791.4 тэрбум төгрөгийн, 70.4 хувь нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.88 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байгаа аж.