Categories
мэдээ цаг-үе

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 70 гаруй хувьд цухуйгаагүй байна DNN.mn

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цухуйгаагүй байна.

Тодруулбал Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй, Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Баянхонгорын цөөн сумдын нутгаар дунд. Хөвсгөл, Дархан-Уул, Төвийн зарим, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Дорнодын цөөн сумдын нутгаар хэвийн байна.

Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-7.5 градусаар дулаан, хур тунадас 70 гаруй хувьд олон жилийн дунджаас ахиу, 30 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон.

Харин Баян-Өлгийн Сагсай, Увсын Давстад 8-10 см, Ховдын Мөст, Увсын Сагил, Түргэн, Баянхонгорын Шинэжинстэд 3-4 см зузаан цастай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 16-наас 2024 оны 03 дугаар сарын 20-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга, 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -11…-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна. 19-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Г.Хишигсайхан “Парис 2024” олимпийн эрх авлаа DNN.mn

Дэлхийн зургаан том марафоны нэг “Токио Марафон” өнөөдөр боллоо.

Тус марафоны эмэгтэйчүүдийн ангилалд Азийн аварга Г.Хишигсайхан 2:26:32 секундээр барианд орсноор наймдугаар байрт бичигдэж Монголын марафончдоос “Парис 2024” олимпын эрх авсан анхны тамирчин болсон юм.

Түүнчлэн эмэгтэй марафончдын улсын рекорд тогтоов.

Эмэгтэйчүүдийн ангилалд Этиопын Сутумэ Асефа Кебеде хувийн дээд амжилтаа шинэчилж 2:15:55 цагаар түрүүлэв. Харин эрэгтэйчүүдийн марафонд Кенийн Бенсон Кипруто 2:02:16 цагаар өнгөлөв.

Кенийн олимпын хошой аварга, нэрт гүйгч Элиод Кипчогэ нутаг нэгт Б.Кипрутогоос дөрвөн минутаар хоцорч 10 дугаар байрт жагслаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *