Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг 33 жилийн дараа татан гаргаж, эрэгт байрлууллаа.
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн дэлхийн жишигт болон Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу усны гүнд анх удаа зохион байгууллсан байна.
“Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоцны урт нь 43,3 м, өргөн нь 8,4м, өндөр нь 5,7м, жин нь 309 тн. Нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн байсныг нуурын гүнд, мандалд, эрэгт алба хаагчид ажиллан, татан гаргаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.