Categories
мэдээ нийгэм

Гвиней улсад Эбола вирусийн халдвар тархаж эхэлснийг олон нийтэд зарлалаа

Баруун Африкийн Гвиней улс Эболагийн халдвар шинээр тархаж эхлээд байгааг албан ёсоор зарласан байна. Тус улсад 7 хүн Эбола вирусээр өвчилснөөс 3 нь нас барлаа.

Гвиней улсын зүүн өмнөд зүгт орших Гуеке гэх хотод Эболагийн халдвар шинээр голомтлон тархаад байна. Энэ хотод болсон нэгэн оршуулгын ёслолд оролцсон 7 хүн бие нь гэнэт муудаж, тусгаарлалтад оруулсан талаар тус улсын Эрүүл Мэндийн Яам ням гарагт мэдээлжээ.

2013-аас 2016 оны хооронд Эбола Баруун Африкийн орнуудад хурдацтай тархаж, тахлын хэмжээнд хүрч, 11’300 гаруй хүн нас барсан юм.

Эболагийн эсрэг үр дүнтэй вакцин гарснаар энэ вирусний 2013 онд эхэлсэн тархалтын зогсоох боломж бүрдсэн юм. Гэвч Африкийн орнуудад Эболагийн халдвар үе үеийнхээ дахин бүртгэгдсээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *