Categories
мэдээ нийгэм

“Гутлын жагсаал”-ын бэлтгэл дуусчээ

Монголын залуучуудын холбооноос өнөөдөр Чингисийн талбай дээр “Гутлын жагсаал”-ыг зохион байгуулж байна. Энэхүү жагсаалд иргэд өөрсдийн гутлыг үзэл бодлоо бичсэн цаасны хамт дэлгэх юм. Тайван жагсаал дууссаны дараа гутлууд эзэддээ эргэж очих гэнэ. МЗХ-ынхон жагсаалд нэгдсэн гутал бүрийн цаана хэлэх санаа, тулгарсан асуудал байгаа бөгөөд уг жагсаалаас хүний эрх, өнөөгийн нийгмийн өнгө төрх гээд олон зүйлийг харж болно. Жагсаал хүн бүрд нээлттэй бөгөөд тус жагсаалд очихдоо нэг илүү гутлаа сугавчлаад очиход л болно. Хэрвээ та ажлаа хийгээд, хичээлдээ суугаад завгүй байсан ч гутлаа илгээгээд үзэл бодлоо илэрхийлэх боломжтой. “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийхөн гутал тань таныг төлөөлж талбай дээр үгээ хэлнэ хэмээн онцолж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *