Categories
мэдээ спорт

Гурвын даваа үргэлжилж байна

Улсын харцага
Ганзоригийн Ганхуяг улсын арслан Н.Батсуурьтай нэлээдгүй удаан барилдаж өвдөг
шороодлоо. С.Мөнхбат аварга аймгийн начин Лутсайханыг, Х.Мөнхбаатар арслан
Сүхбаатарын сумын заан Энхмөнхийг амлан барилдаж давлаа. Увс аймгийн Давст
сумын харьяат Улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан Дамдингаар гурав давсан.
Улсын заан Ч.Санжаадамба, Ц.Баярсайхан заан Сэлэнгэ аймгийн сайхан сумын
харьяат аймгийн арслан Дэлгэрсайханыг, Сайнбаяр заан улсын начин Бүрэнбаатарыг,
Б.Баасандорж заан аймгийн харцага Баасандоржийг амлаад байна. М.Өсөхбаяр заан
аймгийн заан Болдбаатарыг, Т.Санчир заан аймгийн харцага Дүүрэнсаранг, улсын
заан Амгаланбаатар аймгийн арслан Б.Очирбалыг, Б.Батмөнх заан аймгийн заан
Мөнхжаргалыг амлаад байна. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй аймгийн арслан Тангадыг
амлаад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *