БНХАУ-ын удирдагч Ерөнхий сайд Ли Кэцян, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар өчигдөр Сөүл хотноо уулзаж гурван талын хэлэлцээр хийжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр “Тус уулзалт 2008-2012 оны хооронд тасралтгүй зохион байгуулагдаж байсан ч улс төр, газар нутгийн маргаанаас шалтгаалан дөрвөн жил завсардсан” гэж мэдээлсэн юм.
Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ, хоёр улсын удирдлагуудад хүсэлт тавьж, уулзах санал гаргасан билээ. Энэхүү саналыг Японы Ерөнхий сайд Шинзо Абе болон БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцян нар хүлээн авч, Сөүл хотноо хүрэлцэн ирсэн байна. Удирдагчид Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар голлон ярилцаж буй бөгөөд уулзалтын төгсгөлд дээрх асуудлаар хамтарсан мэдэгдэл хийх аж. Уулзалт маргааш өндөрлөх юм.
“Сөүл, Токиотой харилцаагаа сайжруулах туйлын сонирхолтой байгаа. Бээжингийн оролцоотой энэхүү зорилгоо биелүүлэх хүсэлтэй байна” хэмээн “CNN” агентлаг мэдээлэв. Пак Гын Хэ өчигдөр Ли Кэцянийг Хөх ордондоо хүлээн авч уулзаж, хоёр улсын худалдаа, наймааг нэмэгдүүлэх асуудлаар ярилцсан байна.