Categories
мэдээ нийгэм

Гурван улсын хамтарсан форум болно

Ирэх сарын гуравнаас долооны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хот болон Шилийн гол аймагт “2016-Хятад улсын Эрээн хот, Монгол, Орос улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форум” болох гэж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Хятад, Монгол, Орос улсын ахуй нэгжүүдийн худалдааны харилцаа, хүмүүнлэгийн ухааны солилцоо, аялал жуулчлал болон гурван улсын эдийн засаг худалдааны харилцааг улам бататгах ажиллагаа юм байна.

Тус форумыг Хятад улсын Олон улсын худалдааны дэмжлэг үзүүлэх зөвлөл, ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Монгол улсын засгийн газар, Худалдаа аж үйлдвэрийн нийгэмлэг, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн нийгэмлэг, ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсын Засгийн газар, ОХУ-ын Иркутскийн Засгийн газар хамтран зохион байгуулах юм.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *