Японы сумо бөхийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийж, гурван сумоч шинэ төрлийн коронавирусийн халдвар авсныг зарлалаа.
Бөхчүүдийн нэр, дэвжээг зарлаагүй ч жюүрёогоос доод зиндааны бөхчүүд аж. Сумочид энэ сарын 9-нд халуурч, ханилгаж эхэлсэн тул шинжилгээ хийлгэхэд хариу нь эерэг гарчээ. Одоо хавьтагчдыг илрүүлэх, дэвжээг ариутгах ажил хийгдэж байна юм.
Сумогийн ертөнцөд тавдугаар сард Такадагава дэвжээний бөх “Ковид-19” халдвараар нас барснаас гадна есдүгээр сард Тамоной дэвжээнд халдвар голомтлон гарч байсан юм.