Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан есдүгээр сарын 1-нээс эхлэн 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй, зөвхөн 4-5 настнуудыг хамруулахыг Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдэгдсэн.
Гэвч цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээс гурван долоо хоногийн хугацаанд ажиглалт хийж, халдварын нөхцөл байдлыг тогтоосны дараа 2-3 настнуудыг элсүүлэх эсэхийг шийдэж аж.
Хэрэв бага насны хүүхдүүдийн дунд халдвар ихэсвэл 2-3 настныг хамруулахгүй бөгөөд нэг ангид халдвар илэрвэл давхраар нь хөл хорио тогтоох аж.