Categories
мэдээ нийгэм

Гурван настай хүүхэд угаартаж нас барчээ

Өчигдөр буюу аравдугаар сарын 19-нд БЗД-ийн 22-р хороонд байрлах нийтийн байрны тавдугаар тоотод оршин суух айл “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн түлшийг түлээд угаартлаа гэх дуудлагыг 103 тоот утсанд өгчээ.

Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллага, мэргэжлийн хяналтын албан хаагчид ажиллахад гурван настай хүүхэд газар дээрээ амиа алдаж, хүүхдийн ээж У гэх эмэгтэй ухаангүй байдалтай яаралтай тусламжийн автомашинаар Хордлогын төвд хүргэгджээ. Тухайн айл нийтийн байранд амьдардаг бөгөөд энгийн зууханд шахмал түлш түлсэн гэж мэдүүлсэн байна. Түлээгүй үлдсэн шуудайтай түлшийг цагдаагийн байгууллага шинжлүүлэхээр авч явжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *