Улсын их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд 1500 орчим, Хүй долоон худагт 1200 орчим цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Наадамчин олны аюулгүй байдлыг хамгаалах үүднээс Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод нийт 19 цэгт 48 камерыг байршуулсан бол 29 оюутан цагдаа ажиллаж, иргэдэд тусалж байгаа гэдгийг албаныхан мэдээллээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд одоогийн байдлаар гурван хүүхэд төөрсөн бөгөөд эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн аж.
Нийслэлийн цагдаагийн газраас гурав дахь жилдээ бага насны хүүхэд эцэг, эхээсээ төөрөх асуудлаас урьдчилан сэргийлэх үүднээс гарт нь бугуйвчыг зүүлгэж байгаа. Тус гарын бугуйвчийг гадны жуулчид болон төөрөх эрсдэлтэй ахмад настануудад зүүж өгч байгаа гэнэ.