Categories
мэдээ нийгэм

Гурван иргэн галзуу нохойд хазуулжээ

Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол: Өвөрхангай, Орхон аймгаас галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт дөрвөн тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 50 хувиар бага байна. Эпидемиологийн хоёрдугаар долоо хоногтой харьцуулахад адил үзүүлэлттэй байна. Энэ долоо хоногт Орхон аймгаас галзуу өвчний эрсдэлд өртсөн гурван тохиолдол бүртгэгдсэн.

Нэгдүгээр сарын 05-ны өдөр гурван хүн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хангал өртөө Хонгор овоо Алагийн даваанд өвөлжиж байгаа малчин “П”-ийн нохойнд уруулсан бөгөөд эмнэлэгт нэгдүгээр сарын 09-ны өдөр эмнэлэгт хандаж галзуугийн эсрэг вакцины эхний тунд хамрагдсан. Өвчтөнүүд БОЭТ-ийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна.Эрсдэлд өртсөн сэжигтэй тохиолдлуудад галзуугийн эсрэг ийлдэсийг I/10-ны өдөр, вакцины II тунг I/11-ны өдөр аваад байна. Нохойг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон.

Орхон аймгийн эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээгээр “Бага” эрсдэлтэй гэж дүгнэсэн. Тус хотын айлын есөн нохойг устгаж, хүн амд галзуу өвчнөөс сэргийлэх сургалт, сурталчилгаа хийгдсэн. Тус суманд 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.

Мөн гэрийн гадаа уяатай адуу руу дайрч уруул хэсэгт гурван соёо орсон шархтай. Адууг устгах арга хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 11-нд авахаар шийдвэрлэн уяатай ажиглалт хийж байна.

ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *