Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулдаг “Дусселдорф Гран при-2017” тэмцээн өчигдөр /2017.02.24/ эхэлсэн. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд зодоглосон МУГТ Г.Болдбаатар алтан медаль хүртлээ.
Тэрбээр Гүржийн Амиран Папинашвилиг вазари үнэлгээгээр ялж Алтан медаль хүртсэн. Мөн энэ жинд МУГТ Дэлхийн Аваргын Мөнгөн медальт Д.Амартүвшин зодоглож, Англи улсын бөх Ашлей Маккензыг Вазари үнэлгээгээр ялж хүрэл медаль хүртэв.
Түүнчлэн тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд зодоглосон МУГТ Д.Сумъяа мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээнд нийт 52 орны эрэгтэй 224, эмэгтэй 156, нийт 380 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас 12 тамирчин оролцож байна.