Categories
мэдээ улс-төр

Гурван давхар барилгын зөвшөөрлийг дүүрэг олгоно

Нийслэлээс төрийн үйлчилгээг хурдан, шуурхай, ил тод болгох зорилгоор шат дараатай олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд төрийн зарим үйлчилгээг дүүрэг, хороод руу үе шаттайгаар шилжүүлж байгаа юм. Энэ хүрээнд 3 давхраас дээшгүй өндөртэй, 3600 метр кубээс ихгүй эзэлхүүнтэй барилга барихтай холбоотой бүх зөвшөөрлийг дүүргээс олгодог байхаар шийдвэрлэж, хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Дүүргүүдэд архитектор, барилгын инженер гэсэн мэрэгжлийн бүрэлдэхүүнтэй, барилга угсралтын ажил эхүүлэх зөвшөөрөл олгох комисс байгуулж, барилга барих зөвшөөрөл хүссэн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *