Categories
мэдээ нийгэм

​​Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг маргааш 06:00 цагт нээнэ

Гурвалжингийн гүүр, Ажилчдын соёлын ордон орчмын нийтийн тээврийн ...Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг маргааш буюу 27-ны даваа гаригийн 06:00 цагт нээнэ. Уг замыг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хааж, гүүрний гурван холбоосын засварын ажлыг эхлүүлсэн. Үндсэн засвар шинэчлэлийн ажлаас гадна замын нөхөөсийн ажлууд давхар хийгдэж байгаа аж. Замын цагдаагийн хэлтсээс иргэдэд хандан замын ачаалал нэмэгдсэн үед Гурвалжингийн гүүрээр зорчихгүй байх, шаардлагатай бол Моносын уулзвар, Таван шарын уулзвараар болон Энхтайваны гүүр, Нарны гүүрээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *